ToMAX CMS-н шинэ 4.0 хувилбарт юу нэмэгдэх вэ!

Өөрийн ToMAX CMS-н шинэ хувилбарыг хийх ажлыг эхлүүллээ. Хуучин 3.0 хувилбарын зөвхөн “database abstract” классаа сайжруулан бусад user management, file upload,  session болон бусад классуудыг улам боловсронгуй болгон шинээр хийнэ. Системийн Model View Controller-г шинээр зохиож, мэдээллийн баазын зохион байгуулалтад зарим шинэчлэлтүүд хийгдэнэ.

Бусад нэмэлтүүд:

  • Full ajax engine (админ хэсгийг бүтэн ajax болгон хүсвэл хэрэглэгч сайтын front хэсгээ full ajax-р ажиллуулдаг болгох сонголт)
  • Multi databases (MySQL-с гадна Oracle, Microsoft SQL мэдээллийн баазуудыг дэмждэг болгох)
  • Translations (Системийн кодны орчуулга дээр нэмэлт хэлүүдийг суулгах (China, Japan … etc))
  • Google analytics API integration ( Админы хэсэгт Гооглэ-н статистик үйлчилгээтэй холбогдсон модулийг нэмсэнээр хэрэглэгч өөрийн вэбийн хандалт, гооглэ-ийн search query зэргээ нарийн хянадаг болох)
  • Template assign (Хэрэглэгч сайтын хүссэн хуудсандаа хүссэн дизайнаа харуулдаг болох)
  • Livezilla integration (Удирдлагын хэсэгт LiveZilla онлайн чатын оператор, департмэнтуудаа удирдаж, чатаа хянах модуль зохиох )
  • Template editor (Хэрэглэгч өөрийн дизайны блокуудын өрөлтөө өөрийн хүссэнээр байршилыг өөрчилдөг байх)
  • Social engines integration ( Facebook, Twitter, Flickr зэрэг сайтуудын sharer хуудас болон тэдгээрийн API-тай холбож бусад нэмэлт үйлчилгээнүүдийг авах )
  • XML data processor for Flash ( Мэдээллийн баазаас өгөгдлүүдийг XML тагаар харуулдаг хуудас хийх.  Энэ нь dynamic full flash сайт хийхэд ашиглагдана )

зэрэг нэмэлтүүд орох болно.