Шинэ жилийн мэндчилгээ

Та уг захидлыг үзэхдээ facebook-дээ нэвтэрсэн бол таны нэр ил захидал дээр бичигдэнэ. Тиймээс facebook-н найзууддаа бас илгээгээрэй. Surprise болж ч магад :)

Ил захидлын хаяг http://apps.facebook.com/ganjargalgreeting/

MONGOL WEB DESIGN Concept

Би гэлтгүй бидний хэдэн вэбдизайнчин нөхөд захиалагч чинь Монгол төрх оруулмаар байна гэсэн үгийг зөндөө л сонсож байсан байх. Тэр болгонд хамгийн түрүүнд нөгөө ТҮМЭН НАСТ, АЛХАН хээгээрээ нүүр тахладаг билээ. хэхэ. Яс юман дээрээ уг 2 хээг чинь Хятадууд ч гэсэн хэрэглэдэг юм байна лээшд. Өмнөд Солонгос, Оросын вэб дизайныг хараад л тухайн орны вэбмастерууд хийжээ гэж бараг танигдахаар өөрийн гэсэн design concept-ийг агуулдаг билээ. Бид Mongol WebDesign Concept-ийг хэрхэн үүсгэх вэ? Санал бодлоо хуваалцъя нөхдөө.
Хүндэтгэсэн Б. Ганжаргал ;)

Poster by Ido http://www.facebook.com/ido.CGA

Nemesis-н Монгол хэл дээрх PHP хичээл

Asuult.NET сайтын нийтлэгч Nemesis-н PHP-н анхлан сурагчдад зориулсан Монгол хэл дээх хичээлийн URL-г тавилаа. Анх энэ хичээлээс л PHP-н талаар мэдлэг авч байлаа. Хуучных ч гэсэн сайн, ойлгомжтой бичсэн хичээл. Анхлан сурагчдад их хэрэг болно шүү хө.

http://asuult.net/nemesis/php/

MySQL – Full text search

MySQL мэдээллийн баазын багануудаас хайлт хийхдээ LIKE statement ашиглан хайвал нэгээс олон үг (нэгээс олон space-р тусгаарлагдсан) хайхад илэрц гарч ирдэггүй билээ.

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх full text search tips-г хүргэж байна.

SQL injection-с сэргийлсэн user input value-г $search_text гэж нэрлэе.

$search_text = str_replace(‘ ‘, ‘ +’, $search_text); //space-уудыг ‘ +’ тэмдэгтүүдээр хувиргана.

Уг хувьсагчаа ашиглан хайлт хийх query-ээ бэлдэнэ:

$query = “SELECT * FROM table_name WHERE MATCH(field1, field2, field3) AGAINST(‘”.$search_text.”‘ IN BOOLEAN MODE) AND (энд шүүх бусад field-н утгуудыг оруулна)”;

DesignCrowd.com – Чадвараараа өрсөлдөж мөнгө олцгооё!

DesignCrowd.com – н сурталчилгаа Google-н Adword -г хэрэглэдэг ихэнх сайтууд дээр цацагдаад байгаа билээ. Уг сайтын талаарх товч мэдээллийг хүргэхээр шийдлээ. Тус вэб сайт нь Вэбдизайн, Хэвлэлийн дизайн, Лого дизайн гэх мэт чиглэлүүдээр захиалагч өөрсдөө ажлын зараа нийтлэдэг вэб сайт юм.

Уг вэб сайт нь график дизайнеруудад интернэтээр захиалгат ажил олж өгдөг бусад freelance сайтуудаас ялгарах нэг зүйл нь ажил ЗАХИАЛАГЧ-ийн ажлын шаардлагын дагуу дизайнерууд өөрсдийн бүтээлээ тавьж тэндээс захиалагч сонголт хийдэгээрээ давуу талтай. Freelancer.com гэх мэт сайтууд дээрх бүртгүүлээд олон ажил авсан rank өндөртэй нөхдүүдээс ялгарч ажил олно гэдэг шинээр бүртгүүлсэн гишүүдэд нэлээд бэрхшээлтэй байдаг.

Мөн DesignCrowd.com дизайнеруудынхаа ажлын хөлсийг Moneybookers.com-р шилжүүлэх боломжтой байдаг учраас Монгол руу та мөнгөө авах боломжтой гэсэн үг.

Та бүхэн энэхүү сайтаар зочилж өөрийн мэдлэг, чадвараа үнэлүүлээрэй. Амжилт хүсье.

www.DesignCrowd.com